Wednesday, January 19, 2011

Prince Of Persia: The Forgotten Sands

Анх 1989 оны 10 сарын 3нд нээлтээ хийж байсан гайхамшигт тоглоом маань өнөөг хүртэл үргэлжилсээр олон нууцлаг түүх гайхамшигт тоглолтын арга хэлбэрээ хадгалсаар байна. Хамгийн сүүлд 2008 онд Персийн ханхүүгийн маань түүх дахин шинээр эхлэж шал өөр хүний талаар гаргаж байсныг бид мэднэ. Уг хувилбар маань өмнөх ханхүүгийн түүхтэй бараг авцалдаагүй бий болсноор олон фэнүүдийнхээ урмыг хугалсан. Харин энэ удаад түүний өмнөх хувилбар болох Sands of time буюу элсэн цагийн түүх үргэлжлэн өрнөх аж.


Publisher: Ubisoft
Developper : Ubisoft Montreal
Genre : Fantasy Action Adventure



Тоглоом маань Sands of Time болон Warrior Within –ы дунд өнгөрсөн 7 жилийн хугацаанд болсон үйл явдлыг үзүүлэх юм. Энэ хугацаанд Ханхүү маань маш олон адал явдалтай учирч шинэ шинэ хүч чадлуудтай болж байсныг та тоглоомон дээрээс олж үзэж болно. Мөн энэ удаагийн хувилбар дээр та өөрийн ах Малик, шидэт дэнлүүний жин Разиа нартай уулзаж Соломон хааны элсэн цэргүүдтэй тулалдах болно.
Тоглоомын түүх Ханхүү маань ахдаа туслахаар замд гарч буйгаар эхлэх бөгөөд ах дээрээ очих үед түүний эзэмшил нутагт дайн болж байх бөгөөд ах нь ялагдах дээрээ тулсан байдаг. Түүнд ялах эцсийн боломж байсан нь Соломон хааны арми юм. Тэрээр ханхүүгийн үгийг үл тоон уг элсэн армийг суллах бөгөөд Соломоны элсэн арми нь тоолж барамгүй их гай гамшиг учруулж улсын бүх хүн элсэн хөшөө болон хараагдана. Ингээд ханхүү маань энэ бүхнийг буцааж бүх зүйлийг хэвийн байдалд нь аваачихын тулд тэмцэлдэж эхлэнэ. Харин уг тулаан маань хэрхэн өрнөх хийгээд түүх хэрхэн дуусахыг та тоглож байж олж мэдээрэй.


Тоглолтын хувьд тоглоом маань эртний сайхан тоглох арга барилыг эргүүлэн авчирчээ. Толгой эргэм, авхаалж самбаа шаардсан хүнд хэцүү газруудаар үсэрч дүүлэх, тоо томшгүй олон дайсныг дарах гэх мэт бидний дуртай бүх л зүйл эргэн иржээ. Түүнээс гадна тоглоомон дээр шинээр 4 төрлийн элемэнт, нэгэн шинэ чадвар орж ирсэн байна. Та тулааны үед гал, ус, газар, агаар гэх 4 элемэнтийг хэрэглэн дайснаа устгаж болох аж. Харин шинэ чадвар нь усыг биежүүлэх юм. Та энэ чадварын тусламжтайгаар усыг агаарт гацаан биетэй болгож болох бөгөөд хату биетэй болсон усаар дамжин та хүрэх боломжгүй газарт хүрч чадна. Дайснуудтай тулалдах нь хуучны хувилбартайгаа адил уран гайхамшигтай болсноос гадна та төрөл бүрийн угсарсан цохилтууд, илбэ шид хэрэглэж болох нь илүү сонирхолтой болгож өгчээ. Та нэг дор 50 гаруй, том жижиг дайсантай тулалдах үе ч гарах аж. Ерөнхийдөө тоглолт нь хуучны сайхан хэлбэрийг агуулсан болохоор өөлөх аргагүй болсон гэж хэлж болно. Мөн та бүхэнд нэг нууц дэлгэхэд тоглоомыг дуусгасны дараагаа цаг хугацааг буцаан тоглоомын бүр эхэнд одооны бүх хүч чадалтайгаа очиж болох бөгөөд үлдэгдсэн нууцуудыг та шинэ чадваруудынхаа тусламжтайгаар нээн илрүүлж болох юм.

Зураглалын хувьд өмнөх хувилбаруудаас тийм ч ахицтай зүйл гараагүй хэдий ч угийн сайн зураглалтай болохоор өөлөх зүйл олдохгүй. Харин зарим нэг шүүмжлэгчдийн үзэж буйгаар зураглал болон хөдөлгөөн, дуу, дүрсний эффект нь хэт хуучирсан үүнээс илүү сайн байж болох байсан гэж байгаа юм. Бас нэгэн сонирхолтой зүйлийг UPlay –н зүгээс санал болгож байгаа аж. Ubisoft-н ажиллуулдаг Uplay гэх тоглоомын нэмэлтийн үйлчилгээ үзүүлдэг газраас Assassins Creed –н фэнүүдэд зориулан Ezio –н дүрийг тоглоомонд оруулж өгсөн байна. Та уг нэмэлтийг худалдан авах шаардлагатай бөгөөд худалдан авсан тохиолдолд Ханхүүгийн оронд Ezio –р тоглож болох юм.

Бид энэхүү тоглоомонд бүтэн 10 оноо өгмөөр байгаа хэдий ч нийт шүүмжлэгчид тоглоомны хөдөлгөөн болхи, зураглал хуучирсан зэрэг асуудлуудтай гэж байгаа тул 9 оноо өгөхөөр шийдлээ. Та хуучны сайхан Prince of Persia –д дуртай бол энэ тоглоом танд 100% зориулагдаж чаджээ.

Системээс шаардах хамгийн бага үзүүлэлт
OS: Windows XP/Vista/7
Processor: Intel Pentium D @ 2.6 Ghz / AMD Athlon 64 X2 3800+
Memory: 1 Gb
Hard Drive: 8 Gb free
Video Memory: 256 Mb
Video Card: nVidia Geforce 6800 / ATI Radeon X1600
Sound Card: DirectX Compatible
Network: 128 kbps Broadband Internet Connection
DirectX: 9.0c


Файлын хэмжээ: 2.27gb

0 comments:

Post a Comment

 
Ерөнхий зохион байгуулагч a3ePot