Гарсан он: 2010
Төрөл: Strategy (God Sim / Manage/Busin. / Real-time) / 3DПлатформ: PC
Бүтээгч: The Sims StudioХөгжүүлэгч: Electronic ArtsХэл: Multi20 (20 хэлтэй)Хэмжээ: 2.3 GB
Төрөл: Strategy (God Sim / Manage/Busin. / Real-time) / 3DПлатформ: PC
Бүтээгч: The Sims StudioХөгжүүлэгч: Electronic ArtsХэл: Multi20 (20 хэлтэй)Хэмжээ: 2.3 GB
Шаардах үзүүлэлт:
Windows XP:
- Процессор 2.0 Ghz Pentium 4 эсвэл илүү * 1 Гб РАМ
- Видеокарт - 128 Мб, поддержкой пиксельных shader version 2.0
- DirectX 9.0c
- Microsoft Windows XP Service Pack 2
- 6.1 GB хард дискний сул зай ба 1 Гбхадгалсан файлын зай
Windows XP:
- Процессор 2.0 Ghz Pentium 4 эсвэл илүү * 1 Гб РАМ
- Видеокарт - 128 Мб, поддержкой пиксельных shader version 2.0
- DirectX 9.0c
- Microsoft Windows XP Service Pack 2
- 6.1 GB хард дискний сул зай ба 1 Гбхадгалсан файлын зай
Windows VISTA:
- Процессор 2.4 ГГц Pentium 4 эсвэл илүү
- 1.5 Гб РАМ
- Видеокарт - 128 Мб, поддержкой пиксельных shader version 2.0
- Microsoft Windows Vista Service Pack 1
- 6.1 GB хард дискний сул зай
- Процессор 2.4 ГГц Pentium 4 эсвэл илүү
- 1.5 Гб РАМ
- Видеокарт - 128 Мб, поддержкой пиксельных shader version 2.0
- Microsoft Windows Vista Service Pack 1
- 6.1 GB хард дискний сул зай
Screenshotz:
Анхны The Sims тоглоом 2000 оны 2 сарын 4нд анх олон нийтийн хүртээл болж байжээ. Уг тоглоомыг анх Maxis хэмээх студи гаргаж байсан бол сүүлийн хувилбар дээр нь EA Black Box болон Visceral хэмээх студиуд ажиллажээ. Тоглоом нь ESRB –с Teen буюу өсвөр насны хүүхдийн ангилалд оржээ.
Гарсан даруйдаа л дэлхий даяаар 6.3 сая хувь борлогдон, хамгийн өндөр орлоготой тоглоом болсон байна. Бага байхдаа түүний анхны хувилбарыг найзынхаа компьютер дээр тоглож үзээд л дурлаж байсансан. Тэгэхдээ тухайн үед сайн компьютер бараг байдаггүй, их үнэтэй байдаг байсан болохоор найзтайгаа хуучны Celeron дээр гацан байж тоглодог байсан юм.
Sims гэдэг нь Simulation буюу хийсвэр бодит байдал гэсэн утгатай үг юм. Энэ ч утгаараа тоглоомон дээр та бяцхан хүмүүсийг удирдан хүний амьдрал дээр хийж болох бүх л зүйлийг хийх болно. Унтах, идэх, амрах, ажиллах гээд амьдралын нэгэн хэвшмэл зүйлсийг хийж болохоос гадна найз нөхөдтэй болох, эхнэр авах нөхөрт гарах, урлаг спортоор хичээллэх зэрэг зүйлсийг ч хийж болно.
Тоглоом эхлэхэд та бэлэн байгаа гэр бүлүүдээс сонголт хийн тоглож болохоос гадна өөрөө гэр бүл зохион тоглоомонд оруулсан ч болно. Бэлэн байгаа гэр бүлүүд нь өөрсдийн төрөл бүрийн түүхүүдтэй бөгөөд амьдрах хэв маяг нь ч гэсэн сонирхолтой. Харин та өөрөө шинээр гэр бүл зохиосноор бүх юмыг шинээр эхлэнэ. Та гэр бүлийн хүмүүсээ яг бодит амьдрал дээрх шиг нь адилхан зүс царайтай хийж болохоос гадна бүр адилхан зан ааштай нэг өдөр төрснөөр хийж болно. Түүгээр ч зогсохгүй адилхан мөрөөдөлтэй зорилготой хийж болдог нь тоглоомыг улам сонирхолтой болгоно. Та өөрийн байшингаа барьж гэр орноо зохион байгуулж, тавилга хэрэгслээ худалдаж авч болох бөгөөд цаашлаад мөнгөө хуримтлуулан байшингаа сольж эсвэл томруулан барьж тохижуулж болно.
Тоглоомын баатрууд нь үргэлж нэг хэвээрээ байхгүй бөгөөд спортоор хичээллэвэл гоолиг бие хаатай болж идээд хэвтээд байвал эсрэгээрээ гүзээтэй тарган амьтан болно. Харин цаг өнгөрөх тутам та хөгширч үр хүүхэд тань томроно. Хүүхдүүд яг л амьдрал дээрх шиг төрөнгүүтээ халамж анхаарал их шаардаж том болоод сургуульд явж боловсрол эзэмшин цаашлаад ажилд орно. Ажилаа амжилттай хийж шаардлагатай боловсрол мэдлэгийг эзэмшиснээр та тушаал дэвшиж сүүлдээ сансрын нисгэгч, алдартай од, нууц тагнуул, мафийн эзэн болж болно. Энэхүү шинэ хувилбар дээр маш олон төрлийн мэргэжил мөн цагийн ажлууд байгаа бөгөөд хүн бүр нэг адил шатаар дээш өгсөхгүй. Зарим нь ажилдаа дуртай өндөр амжилт гарган өөр салбарт дэвшиж байхад зарим нь муу ажилласнаасаа болж дэвшихдээ ч тааруухан байх жишээтэй.
Та зогсоо зайгүй л ажиллаад байдаг тоглоом юм болов уу гэж бодвол андуурал. Тоглоомон дээр та найз нөхөдтэйгээ парти зохиож, хайртай бүсгүйтэйгээ болзоонд явж, амралтын өдрүүдээр зугаалгаар явж болно. Энэ бүхэн тань танийг төлөвшүүлж ажил мэргэжил, нийгмийн амьдралд тань ч нөлөөлнө. Мөн гэр орондоо шинэ тавьлага, эд хогшил авах зэрэг нь таныг төдийгүй бяцхан sims үүдийг тань ч баярлуулна.
Шинэ хувилбар дээр гол онцлог болж чадсан зүйл нь гэвэл хот. Хуучин та бараг гэртээ л байж гэрээсээ ч гардаггүй байсан бол энэ хувилбар дээр хотоор чөлөөтэй зугаалж болно. Хотод фитнесс, спорт төв, амралтын газар, бассейн зэрэг уйдаагаа гаргах газар цөөнгүй. Тэр болгонд та хүнтэй танилцаж найзалж нөхөрлөж болно. Өмнөх хувилбарууд дээрээ яг ийм эрх чөлөөтэй бүхэл бүтэн хотыг бүтээх гэж оролдож байсан боловч төдийлөн сайн болж байсан удаагүй.
Мөн энэ хувилбар дээр 2 дээр байсан шиг оноо цуглуулж сонин хачин эдлэлүүд худалдаж авдаг хэвээрээ байна. Тэгэхдээ хуучин дээрээсээ нэмэгдээд элдэв төрлийн чадварууд уг худалдаж авч болох зүйл дээр нэмэгджээ. Жишээлбэл галзуу хурдтайгаар гэрээ цэвэрлэх, рестораны хоол гэртээ идэх, үргэлж цэвэрч байх зэрэг сонин хачин чадваруудтай болж болно.
Шинэ хувилбар дээр нэмэгдсэн бас нэг зүйл бол өөрт авч явдаг эд зүйл. Энэ нь цүнх гэсэн үг бөгөөд та цүнхэндээ ном цэцэг эд зүйлс гээд төрөл бүрийн зүйлс авч явж болно. Тэгээд хэрэгтэй үедээ гаргаж ирээд ашиглаж болно. Хамгийн хэрэгтэй зүйл нь бол гар утас. Одоо таны sim чинь гар утастай болсон болохоор дуудлага алдахгүй дуртай үедээ хүмүүстэй чалчиж чадах нь байна шүү дээ.
Тоглоомон дээр та цуг нэг компьютер дээр тоглож байгаа хүнийхээ sim –г амьдарч байгааг харж болдог нь маш сонирхолтой санагддаг. Яг л нэг бяцхан ертөнц өөрөө компьютер дотор бий болчихоод өсч хөгжиж байгаа мэт. Харин та цуг тоглож байгаа хүнийхээ sim –г аваад суучихвал тэр найзын тань sim таны гэрт нүүж ирээд таны удирдлаганд орчихно.
Энэ мэтчилэн тоглоомон дээр сонин хачин зүйлс маш их. Тэр болгоныг ярьвал нэвтрүүлгийн цаг хүрэхгүй. Та харин өөрөө олж мэдээрэй. Тэгэхдээ багахныг цухуйлгахад тоглоомон дээр сүнс, хий үзэгдэл, харь гаригийнхан хүртэл гарна шүү.
0 comments:
Post a Comment