Wednesday, January 19, 2011

Dragon Ball- Son Goku and Your friends return (Монгол хэлээр)

Dragon Ball- Son Goku and Your friends return (Монгол хэлээр)
Read more »

Bleach Movie 1.2

Bleach - Бүрэн хэмжээний анги (Монгол хэлээр) <1>
Bleach: The Diamond Dust Rebellion <2> Бүрэн хэмжээний анги (Монгол хэлээр)
Read more »

Driver Genius

Та бүхэнд Driver Genius программыг хүргэж байна. Уг программ маань дотроо Motherboard, Sound card, Video card, Network card, Modem, Monitor, Mouse, VOIP Phone, Keyboard, Mice, Scanner зэрэг нийтдээ 30,000 гаруй Driver-уудыг багтаасан томоохон баазтай ба та компьютерийнхээ Driver-уудыг нөөцөлж авах, update хийх, устгах бүрэн  боломжтойгоос гадна компьютерээ форматласны дараа нөөцөлсөн Driver-уудаа хялбархан, богино хугацаанд хулганы хэдхэн товшилтоор л шууд таниулах болно. 

Read more »

Bionic Commando [Repack]


2009 онд гарсан алдарт Bionic Commando цуврал тоглоомын сүүлийн ангийг нь хүргэж байна. 1987 онд анхны анги нь гарч, 2-дугаар анги нь 2000 оны үед гарч байсан бол 3-аар анги нь энэ юм. Тоглоомын баатар зүүн гартаа суурилагдсан сунадаг төхөөрөмжийн тусламжтайгаар тааз болон дээрээ байрлах зүйлтэй холбогдон өөрийн биеийг татаж хол зайд шилжиж чадах ба мөн шаардлагатай үед түүнийгээ зэвсэг болгон ашиглахаас гадна баруун гартаа бэхэлсэн буугаар тулалдах чадвартай юм. Хэмжээ нь ердөө 1.16 GB болсон байгаа.

Гарсан он: 2009 он
Төрөл: Action / 3D / 3rd Person
Бүтээгч: GRIN
Read more »

Цагаан сар


Цагаан сар бол Монголчуудын үндэсний маш том баяр юм. Билгийн улирлын тооллоор шинэ хуучин он солигдох шинийн нэгний өдөр гэж баяр ёслолтой тэмдэглэдэг уламжлалтай. Энэ нь хахир өвлийг давж, урин хавартай золгосоны баяр юм. XIII зууны эхээр Тэмүүжин тархай бутархай Ханлиг аймгуудыг нэгтгэн, Их монгол улсыг байгуулж, III дугаар жарны  "Хөхөгчин үхэр" жилийн өвлийн сүүл сарны эцэс "Улаан барс" жилийн хаврын тэргүүн сарны шинийн нэгэнд Хаан ширээнд суух ёслол болжээ. Монголчууд 1206 оны улаан барс жилээс эхлэн "Цагаан сар"-аа монгол эсгий туургатны үндэсний хэмжээнд хаврын тэргүүн сарын  шинийн нэгэнд ёслол төгөлдөр тэмдэглэж заншжээ. Ийнхүү шинэ оноо хавар тэмдэглэдэг дорно дахины ихэнх ард түмний нийтлэг хаврын эхэн сард албан ёсоор шилжүүлэн Их Монгол улсын нэгдсэн төр байгуулагдсаны их баяр болгон дээдлэж тэмдэглэж ирсэн түүхтэй.

ТАВГИЙН ИДЭЭ ЗАСАХ ЁС

Цагаан сарын эрхэм хүндэтгэлд тавгийн идээгээ засах ёс юм. Монголчууд нэн эртнээс идээ таваг засах талаараа маш нарийн ёс заншилтай ард түмэн. Тавгийн идээгээ засахдаа хүмүүний амьдрал далай мэт жаргалаар эхэлж, зовлон жаргал ээлжлэн хорвоог туулдаг жам ёсыг баримталдаг. Тиймээс тавгийнхаа идээг гурав, тав, долоо, ес гэсэн сондгой тоог харгалзан засдаг. Энэ нь аливаа үйлс жаргалаар эхэлж, мөн жаргалаар төгсч буй билэгдлийг илэрхийлнэ. Цагаан сарын идээ нь амьтны аминд цээргүй , хилэнцгүйг хичээж сүү, цагаан идээгээр чимж засна. Мөн цагаалга хийж, түүгээрээ сарын турш цагаан цайлган сэтгэлтэй, бүх зүйлийг цагаанаар билэгддэг.

ГАР ЦАЙЛГАХ ЁС

Цагаан сараар хөгшин залуугүй бэлэг өгөх, авах ёсыг сүүлийн уед ихэд эрхэмлэх болжээ. Өвөг дээдэс маань 13-ны жил орж байгаа хүүдэд дурдан бүс бэлэглэдэг байж. Энэ нь эзэн нь бөх, эд нь хэврэг байхын билэгдэл юм. 25, 37-ны жил орж буй хүмүүст төл, мал өгдөг нь хөрөнгө ихтэй сайн сайхан амьдарч явахын билэгдэл болгож байжээ. Найман наснаас доошхи 80 настнаас дээшхи хүмүсийн гарыг цайлгадаг, гар хоосон гаргахгүй ёстой байж. Тиймээс одоогийнх шиг орсон гарсан бүхний гарыг цайлгадаггүй. Сүүлийн үед эд бараа бүс үндэстний мөнгө тэмдэгтээр гар цайлгах ёсыг эрхэмлэдэг болжээ.
Read more »

Harry-Potter-And-Deadly-hallows

Алдарт Harry Pother цувралын сүүлийн анги болох The Deathly Hallows-ын эхний хэсэг нь 2010 онд гарсан юм байна. 2 дахь хэсэг нь 2011 онд гарна гэсэн байна. Ямар ч байсан эхний ангийг нь 720p нягтралтайгаар хүлээн авч үзнэ үү.

Read more »

Back To The Future The Game

Энэ удаад намхан залуу, солиотой эрдэмтэн хоёрын адал явдал кино дэлгэцнээ бус виртуаль ертөнцөд үргэлжилж байна ... 1985 онд гарч асан гайхалтай хийгээд гайхамшигтай энэхүү кино бүтээлийг TellTale GameS-ийн авъяаслаг хамт олон ийнхүү дахин амилуулж байна.

Юун түрүүнд уг киноны тухайд товчхон дурьдахыг минь зөвшөөрвөл ...
1980-аад он ... энэ бол өнгөт телевиз, радио FM, компьютер, угаалгын машин, цахилгаан шарах шүүгээ, хурдны машин гээд л хүмүүн төрөлхтний өнөд мөнхийн мөрөөдөл болсон олон гайхалтай зүйлс альхэдийнээ ард олны хэрэглээ болоод байсан цаг үе билээ. Энэ их техник технологийн хувьсал кино урлагийг ч мөн тойролгүй өнгөрч тухайн үедээ Трон, Оддын Дайн, E.T тэргүүтэй шинжлэх ухааны уран зөгнөлт хийгээд компьютер, шинжлэх ухаан, мөн түүний гайхамшигийг өгүүлсэн олон гайхалтай дэлгэцийн бүтээлүүд гарч байсны нэг нь энэхүү бидний мэдэх "Ирээдүйрүү Буцсан нь" хэмээх кино бүтээл байсан билээ.
Тиймээ, энэхүү киног 1985 онд алдарт Universal Pictures-ээс олны хүртээл болгож кино театруудаар гаргасан бөгөөд уг гайхалтай шинжлэх ухааны зөгнөлт киног уг зохиолыг нь бичсэн Robert Zemeckis болон түүнтэй хамт зохиол дээр ажилласан Bob Gale, Neil Canton болоод Steven Spielberg нар найруулагчаар нь ажилласан байна. Киноны үйл явдлын тухайд гэвэл 17 настай ахлах сургуулийн сурагч Марти болоод олны дунд галзуу солиотой нэрээрээ алдаршсан эрдэмтэн Эммэт Броун, мөн түүний зохиосон цаг хугацаагаар аялагч машин ДеЛориан, энэ бүхнээс гайхалтай нь Марти хүүгийн 30 жилийн өмнөх цаг хугацаа руу аялсан аялал, үе тэнгийн эцэг эхтэйгээ уулзаж буй тухай, мөн цэл залуухан эрдэмтэн Эммэт Броунд хугацаагаар аялагч гайхалтай машиныг ирээдүйд хэрхэн бүтээсэн талаарх гайхалтай мэдээг дуулгаж буй тухай, аавд нь бус өөрт нь татагдах болсон эхийгээ хэрхэн эцэгтэй танилцуулж байгаа тухай гээд л .... Ерөөс цаг хугацааны гайхамшигийн тухайд өгүүлсэн үүн шиг гайхалтай кино урьд хожид, дахиад хэзээ ч гарахгүй бизээ.
Ямартай ч 3 ангит энэхүү кино бүтээл нь тухайн үедээ үнэхээр шуугиулж байсан юм шүү. Оскарын шагнал аваад зогсохгүй бусад томоохон наадмуудаас 13 шагнал хүртэж 23 номинацид нэр дэвшсэн гээд боддоо. Харин одоо тоглоомын тухайд цааш өгүүлбэл:
Уг тоглоом маань саяхан буюу өнгөрсөн 12 сарын 22-нд нээлтээ хийсэн бөгөөд PC болон Mac дээр гарсан юм. Мөн тун удахгүй IPad болоод PS3 дээр гарах гэж байгаа юм байна. Жанрын хувьд Episodic Series буюу цуврал болон гарах бөгөөд саяхан гарсан энэ анги нь нийт цувралын эхний анги нь болж байгаа юм. Тоглоом дээр гарах дүрүүдийн хоолойд жинхэнэ жүжигчидээс нь дутахгүй дуу оруулсан авъяаслаг Voice Actor-ууд ажилласан байна.

Тоглоомын тоглох үндсэн горим нь SinglePlayer бөгөөд харин дүрслэлийн хувьд хүүхдийн аль эсвэл хүүхэлдэйн кино мэт хийсэн нь тун онцгой шийдэл болсон байна шүү. Аа харин зохиолын хувьд гэвэл Original Trilogy буюу кино дэлгэцийн гурамсан зохиолыг давтаж хийгээгүй бөгөөд киноны үйл явдлаас хойш даруй 6 сарын дараад өрнөх ажээ. Ер бусын шалтгаанаар алга болсон эрдэмтэн Эммэт Броуныг хайх аялалд Марти хүү явах болно.

Тоглолтын хувьд гэвэл нэг өнцгийн камертай бөгөөд гарны тусламжтайгаар дүрээ удирдаж харин бусад зүйлсийг хулганаараа зохицуулах болно. Яг л  Fallout, Dragon Age зэрэг RPG тоглоомуудын нэгэн адил уг тоглоом маань дүрүүдийн хоорондох харилцан яриан дээр тулгуурлах агаад төрөл бүрийн оньсого тааврыг тайлж, олон олон сонирхолтой зүйлсийг цуглууж, элдвийн зүйлсийн учрыг олж, олон олон дүрүүдтэй харилцаж, тэдэнд тохиолдсон асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ, маш олон гайхалтай адал явдлуудтай учрах болно шүү.

Тэгэлгүй яахав, яг л кинон дээрээ гардаг шиг урьдын танил олон олон газруудаар явах болно. Докын лаборатори, Courtyhouse талбай, том цагтай цамхаг гээд л, мөн ДеЛориан цаг хугацааны машиныг дотроос нь сууж удирдах, цаг хугацааны төхөөрөмжүүдийг тохируулах гайхалтай боломж бас байгаа шүү.
Read more »

Mr Duncan багшийн [Англи хэлний хичээл]


Та бүхэнд зориулж англи хэлний ярианы 50-н хэсэг хичээлээс бүрдэх хичээлийг оруулж байна. Уг хичээлийг зааж буй Duncan багш маань англи хүн болохоор цэвэр аялагатай үнэхээр сонирхолтой заадаг багш байна шүү. Та татаж аван задлаад ажиллуулахдаа gom player-ээр тоглуулаарай. Та комьпютертоо Gom player суулгаагүй бол манай сайтны программ хангамж мултимедиа цэс рүү ороод татаад аваарай.
Read more »

Autodesk AutoCad [2011]


Архитектур, инженер, барилга байгууламж, vйлдвэрлэл, хэвлэл мэдээлэл болон entertainment-ийн чиглэлээр ашиглахад зориулагдсан 2D болон 3D программ хангамж зохион бvтээхэд чиглэсэн vйл ажиллагаа явуулдаг америкийн Autodesk, Inc. корпорациас хєгжvvлэн худалдаалдаг AutoCad программын хамгийн сvvлийн буюу 2011 оны хувилбарыг та бvхэнд хvргэж байгаадаа таатай байна. "Autodesk AutoCad" хэмээх энэхvv программ нь 2D болон 3D орчинд ажилладаг залуусын хувьд тун ч хэрэгтэй зvйл учир яг одоо татаад аваарай. 
Read more »

The Sims 3

Гарсан он: 2010
Төрөл: Strategy (God Sim / Manage/Busin. / Real-time) / 3DПлатформ: PC
Бүтээгч: The Sims StudioХөгжүүлэгч: Electronic ArtsХэл: Multi20 (20 хэлтэй)Хэмжээ: 2.3 GB
    Шаардах үзүүлэлт:
Windows XP:
- Процессор 2.0 Ghz Pentium 4 эсвэл илүү * 1 Гб РАМ
- Видеокарт - 128 Мб, поддержкой пиксельных shader version 2.0
- DirectX 9.0c
- Microsoft Windows XP Service Pack 2
- 6.1 GB хард дискний сул зай ба 1 Гбхадгалсан файлын зай
Windows VISTA:
- Процессор 2.4 ГГц Pentium 4 эсвэл илүү
- 1.5 Гб РАМ
- Видеокарт - 128 Мб, поддержкой пиксельных shader version 2.0
- Microsoft Windows Vista Service Pack 1
- 6.1 GB хард дискний сул зай

        Screenshotz:







Анхны The Sims тоглоом 2000 оны 2 сарын 4нд анх олон нийтийн хүртээл болж байжээ. Уг тоглоомыг анх Maxis хэмээх студи гаргаж байсан бол сүүлийн хувилбар дээр нь EA Black Box  болон Visceral хэмээх студиуд ажиллажээ. Тоглоом нь ESRB –с Teen буюу өсвөр насны хүүхдийн ангилалд оржээ.
Гарсан даруйдаа л дэлхий даяаар 6.3 сая хувь борлогдон, хамгийн өндөр орлоготой тоглоом болсон байна. Бага байхдаа түүний анхны хувилбарыг найзынхаа компьютер дээр тоглож үзээд л дурлаж байсансан. Тэгэхдээ тухайн үед сайн компьютер бараг байдаггүй, их үнэтэй байдаг байсан болохоор найзтайгаа хуучны Celeron дээр гацан байж тоглодог байсан юм.
Sims гэдэг нь Simulation буюу хийсвэр бодит байдал гэсэн утгатай үг юм. Энэ ч утгаараа тоглоомон дээр та бяцхан хүмүүсийг удирдан хүний амьдрал дээр хийж болох бүх л зүйлийг хийх болно.  Унтах, идэх, амрах, ажиллах гээд амьдралын нэгэн хэвшмэл зүйлсийг хийж болохоос гадна найз нөхөдтэй болох, эхнэр авах нөхөрт гарах, урлаг спортоор хичээллэх зэрэг зүйлсийг ч хийж болно.
Тоглоом эхлэхэд та бэлэн байгаа гэр бүлүүдээс сонголт хийн тоглож болохоос гадна өөрөө гэр бүл зохион тоглоомонд оруулсан ч болно. Бэлэн байгаа гэр бүлүүд нь өөрсдийн төрөл бүрийн түүхүүдтэй бөгөөд амьдрах хэв маяг нь ч гэсэн сонирхолтой. Харин та өөрөө шинээр гэр бүл зохиосноор бүх юмыг шинээр эхлэнэ. Та гэр бүлийн хүмүүсээ яг бодит амьдрал дээрх шиг нь адилхан зүс царайтай хийж болохоос гадна бүр адилхан зан ааштай нэг өдөр төрснөөр хийж болно. Түүгээр ч зогсохгүй адилхан мөрөөдөлтэй зорилготой хийж болдог нь тоглоомыг улам сонирхолтой болгоно. Та өөрийн байшингаа барьж гэр орноо зохион байгуулж, тавилга хэрэгслээ худалдаж авч болох бөгөөд цаашлаад мөнгөө хуримтлуулан байшингаа сольж эсвэл томруулан барьж тохижуулж болно.
Тоглоомын баатрууд нь үргэлж нэг хэвээрээ байхгүй бөгөөд спортоор хичээллэвэл гоолиг бие хаатай болж идээд хэвтээд байвал эсрэгээрээ гүзээтэй тарган амьтан болно. Харин цаг өнгөрөх тутам та хөгширч үр хүүхэд тань томроно. Хүүхдүүд яг л амьдрал дээрх шиг төрөнгүүтээ халамж анхаарал их шаардаж том болоод сургуульд явж боловсрол эзэмшин цаашлаад ажилд орно. Ажилаа амжилттай хийж шаардлагатай боловсрол мэдлэгийг эзэмшиснээр та тушаал дэвшиж сүүлдээ сансрын нисгэгч, алдартай од, нууц тагнуул, мафийн эзэн болж болно. Энэхүү шинэ хувилбар дээр маш олон төрлийн мэргэжил мөн цагийн ажлууд байгаа бөгөөд хүн бүр нэг адил шатаар дээш өгсөхгүй. Зарим нь ажилдаа дуртай өндөр амжилт гарган өөр салбарт дэвшиж байхад зарим нь муу ажилласнаасаа болж дэвшихдээ ч тааруухан байх жишээтэй.
Та зогсоо зайгүй л ажиллаад байдаг тоглоом юм болов уу гэж бодвол андуурал. Тоглоомон дээр та найз нөхөдтэйгээ парти зохиож, хайртай бүсгүйтэйгээ болзоонд явж, амралтын өдрүүдээр зугаалгаар явж болно. Энэ бүхэн тань танийг төлөвшүүлж ажил мэргэжил, нийгмийн амьдралд тань ч нөлөөлнө. Мөн гэр орондоо шинэ тавьлага, эд хогшил авах зэрэг нь таныг төдийгүй бяцхан sims үүдийг тань ч баярлуулна.
Шинэ хувилбар дээр гол онцлог болж чадсан зүйл нь гэвэл хот. Хуучин та бараг гэртээ л байж гэрээсээ ч гардаггүй байсан бол энэ хувилбар дээр хотоор чөлөөтэй зугаалж болно. Хотод фитнесс, спорт төв, амралтын газар, бассейн зэрэг уйдаагаа гаргах газар цөөнгүй. Тэр болгонд та хүнтэй танилцаж найзалж нөхөрлөж болно. Өмнөх хувилбарууд дээрээ яг ийм эрх чөлөөтэй бүхэл бүтэн хотыг бүтээх гэж оролдож байсан боловч төдийлөн сайн болж байсан удаагүй.
Мөн энэ хувилбар дээр 2 дээр байсан шиг оноо цуглуулж сонин хачин эдлэлүүд худалдаж авдаг хэвээрээ байна. Тэгэхдээ хуучин дээрээсээ нэмэгдээд элдэв төрлийн чадварууд уг худалдаж авч болох зүйл дээр нэмэгджээ. Жишээлбэл галзуу хурдтайгаар гэрээ цэвэрлэх,  рестораны хоол гэртээ идэх, үргэлж цэвэрч байх зэрэг сонин хачин чадваруудтай болж болно.
Шинэ хувилбар дээр нэмэгдсэн бас нэг зүйл бол өөрт авч явдаг эд зүйл. Энэ нь цүнх гэсэн үг бөгөөд та цүнхэндээ ном цэцэг эд зүйлс гээд төрөл бүрийн зүйлс авч явж болно. Тэгээд хэрэгтэй үедээ гаргаж ирээд ашиглаж болно. Хамгийн хэрэгтэй зүйл нь бол гар утас. Одоо таны sim чинь гар утастай болсон болохоор дуудлага алдахгүй дуртай үедээ хүмүүстэй чалчиж чадах нь байна шүү дээ.
Тоглоомон дээр та цуг нэг компьютер дээр тоглож байгаа хүнийхээ sim –г амьдарч байгааг харж болдог нь маш сонирхолтой санагддаг. Яг л нэг бяцхан ертөнц өөрөө компьютер дотор бий болчихоод өсч хөгжиж байгаа мэт. Харин та цуг тоглож байгаа хүнийхээ sim –г аваад суучихвал тэр найзын тань sim таны гэрт нүүж ирээд таны удирдлаганд орчихно.
Энэ мэтчилэн тоглоомон дээр сонин хачин зүйлс маш их. Тэр болгоныг ярьвал нэвтрүүлгийн цаг хүрэхгүй. Та харин өөрөө олж мэдээрэй. Тэгэхдээ багахныг цухуйлгахад тоглоомон дээр сүнс, хий үзэгдэл, харь гаригийнхан хүртэл гарна шүү.
Read more »

Prince Of Persia: The Forgotten Sands

Анх 1989 оны 10 сарын 3нд нээлтээ хийж байсан гайхамшигт тоглоом маань өнөөг хүртэл үргэлжилсээр олон нууцлаг түүх гайхамшигт тоглолтын арга хэлбэрээ хадгалсаар байна. Хамгийн сүүлд 2008 онд Персийн ханхүүгийн маань түүх дахин шинээр эхлэж шал өөр хүний талаар гаргаж байсныг бид мэднэ. Уг хувилбар маань өмнөх ханхүүгийн түүхтэй бараг авцалдаагүй бий болсноор олон фэнүүдийнхээ урмыг хугалсан. Харин энэ удаад түүний өмнөх хувилбар болох Sands of time буюу элсэн цагийн түүх үргэлжлэн өрнөх аж.


Publisher: Ubisoft
Developper : Ubisoft Montreal
Genre : Fantasy Action Adventure



Тоглоом маань Sands of Time болон Warrior Within –ы дунд өнгөрсөн 7 жилийн хугацаанд болсон үйл явдлыг үзүүлэх юм. Энэ хугацаанд Ханхүү маань маш олон адал явдалтай учирч шинэ шинэ хүч чадлуудтай болж байсныг та тоглоомон дээрээс олж үзэж болно. Мөн энэ удаагийн хувилбар дээр та өөрийн ах Малик, шидэт дэнлүүний жин Разиа нартай уулзаж Соломон хааны элсэн цэргүүдтэй тулалдах болно.
Тоглоомын түүх Ханхүү маань ахдаа туслахаар замд гарч буйгаар эхлэх бөгөөд ах дээрээ очих үед түүний эзэмшил нутагт дайн болж байх бөгөөд ах нь ялагдах дээрээ тулсан байдаг. Түүнд ялах эцсийн боломж байсан нь Соломон хааны арми юм. Тэрээр ханхүүгийн үгийг үл тоон уг элсэн армийг суллах бөгөөд Соломоны элсэн арми нь тоолж барамгүй их гай гамшиг учруулж улсын бүх хүн элсэн хөшөө болон хараагдана. Ингээд ханхүү маань энэ бүхнийг буцааж бүх зүйлийг хэвийн байдалд нь аваачихын тулд тэмцэлдэж эхлэнэ. Харин уг тулаан маань хэрхэн өрнөх хийгээд түүх хэрхэн дуусахыг та тоглож байж олж мэдээрэй.


Тоглолтын хувьд тоглоом маань эртний сайхан тоглох арга барилыг эргүүлэн авчирчээ. Толгой эргэм, авхаалж самбаа шаардсан хүнд хэцүү газруудаар үсэрч дүүлэх, тоо томшгүй олон дайсныг дарах гэх мэт бидний дуртай бүх л зүйл эргэн иржээ. Түүнээс гадна тоглоомон дээр шинээр 4 төрлийн элемэнт, нэгэн шинэ чадвар орж ирсэн байна. Та тулааны үед гал, ус, газар, агаар гэх 4 элемэнтийг хэрэглэн дайснаа устгаж болох аж. Харин шинэ чадвар нь усыг биежүүлэх юм. Та энэ чадварын тусламжтайгаар усыг агаарт гацаан биетэй болгож болох бөгөөд хату биетэй болсон усаар дамжин та хүрэх боломжгүй газарт хүрч чадна. Дайснуудтай тулалдах нь хуучны хувилбартайгаа адил уран гайхамшигтай болсноос гадна та төрөл бүрийн угсарсан цохилтууд, илбэ шид хэрэглэж болох нь илүү сонирхолтой болгож өгчээ. Та нэг дор 50 гаруй, том жижиг дайсантай тулалдах үе ч гарах аж. Ерөнхийдөө тоглолт нь хуучны сайхан хэлбэрийг агуулсан болохоор өөлөх аргагүй болсон гэж хэлж болно. Мөн та бүхэнд нэг нууц дэлгэхэд тоглоомыг дуусгасны дараагаа цаг хугацааг буцаан тоглоомын бүр эхэнд одооны бүх хүч чадалтайгаа очиж болох бөгөөд үлдэгдсэн нууцуудыг та шинэ чадваруудынхаа тусламжтайгаар нээн илрүүлж болох юм.

Зураглалын хувьд өмнөх хувилбаруудаас тийм ч ахицтай зүйл гараагүй хэдий ч угийн сайн зураглалтай болохоор өөлөх зүйл олдохгүй. Харин зарим нэг шүүмжлэгчдийн үзэж буйгаар зураглал болон хөдөлгөөн, дуу, дүрсний эффект нь хэт хуучирсан үүнээс илүү сайн байж болох байсан гэж байгаа юм. Бас нэгэн сонирхолтой зүйлийг UPlay –н зүгээс санал болгож байгаа аж. Ubisoft-н ажиллуулдаг Uplay гэх тоглоомын нэмэлтийн үйлчилгээ үзүүлдэг газраас Assassins Creed –н фэнүүдэд зориулан Ezio –н дүрийг тоглоомонд оруулж өгсөн байна. Та уг нэмэлтийг худалдан авах шаардлагатай бөгөөд худалдан авсан тохиолдолд Ханхүүгийн оронд Ezio –р тоглож болох юм.

Бид энэхүү тоглоомонд бүтэн 10 оноо өгмөөр байгаа хэдий ч нийт шүүмжлэгчид тоглоомны хөдөлгөөн болхи, зураглал хуучирсан зэрэг асуудлуудтай гэж байгаа тул 9 оноо өгөхөөр шийдлээ. Та хуучны сайхан Prince of Persia –д дуртай бол энэ тоглоом танд 100% зориулагдаж чаджээ.

Системээс шаардах хамгийн бага үзүүлэлт
OS: Windows XP/Vista/7
Processor: Intel Pentium D @ 2.6 Ghz / AMD Athlon 64 X2 3800+
Memory: 1 Gb
Hard Drive: 8 Gb free
Video Memory: 256 Mb
Video Card: nVidia Geforce 6800 / ATI Radeon X1600
Sound Card: DirectX Compatible
Network: 128 kbps Broadband Internet Connection
DirectX: 9.0c


Файлын хэмжээ: 2.27gb
Read more »

Англи хэлний /$399.50 үнэтэй/ хичээл татах


Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх сонирхолтой залуусдаа зориулан Англи хэлний дүрмийн видео хичээлүүдийг багцаар хүргэж байна. Та бүхний мэдлэгт бага ч гэсэн нэмэр болно гэж найдаж байна. 
DVD 01: English Grammar: Sentence Structure
DVD 02: English Grammar: Parts of Speech
DVD 03: English Grammar: Sentence Complements
DVD 04: English Grammar: Verbs
DVD 05: English Grammar: Pronouns
DVD 06: English Grammar: Agreement
DVD 07: English Grammar: Modifiers
DVD 08: English Grammar: Parallel Structure
DVD 09: English Grammar: Punctuation
DVD 10: English Grammar: Spelling & Capitalization
Read more »

Counter - Strike [Xtreme v5]


Гарсан огноо: 201
Платформ: PC
Хєгжvvлэгч: Sierra
Хэвлэгч: bluelytning
Тєрєл: FPS, Action
Хэл: English

Тоглоом сонирхогч залуусын хамгийн дуртай тоглоомын нэг болох "Counter Strike" тоглоомын олон нэмэлт єєрчлєлтvvдийг нэмж хийсэн "Counter Strike Xtreme V5" хэмээх тоглоомыг татаж авах боломжтойгоор оруулж байна. Тус тоглоом нь Normal, Death Match, Ghost Mod, Zombie Mod, Zombie Scenario, Human Scenario гэсэн 6 mod-ыг єєртєє багтаасан бєгєєд эдгээр mod-ууд нь урьд ємнє нь хэрэглэгдэж байгаагvй нэмэлт шинэ эффектvvд, animation зэргийг агуулснаараа тоглоомыг улам илvv сонирхолтой, ер бусын болгосноос гадна интернэтгvй тохиолдолд ч гэсэн zbot-той байлдах боломжтойгоороо онцлог юм. Мєн 20 орчим тєрлийн зэвсэг, хоёр талын тоглогчид нэмэгдсэн нь урьд ємнє нь байсан зvйлсийг давтаж оруулаагvй цоо шинэ нэмэлтvvд болж чаджээ. Тvvнчлэн vхлийн янз бvрийн хэлбэрvvд, шинэ эффектvvд, онцгой зэр зэвсгvvд гэхчилэн олон шинэ онцлог талуудыг агуулсан тул танд жирийн Counter Strike-аас илvvтэй, шинэлэг, сонирхолтой тоглолтуудыг мэдрvvлж чадна гэдэгт итгэлтэй байна.

Screenshots:








Read more »

 
Ерөнхий зохион байгуулагч a3ePot